Дэлхийн эрүүл мэндийн судалгаагаар 2030 онд төрсөн Солонгос эмэгтэйчүүд наслалтаараа дэлхийд тэргүүлэх ажээ. Судалгаагаар солонгос эмэгтэйчүүдийн 57 хувь 90 нас хүрч, үлдсэн нь дундажаар 87 наслах төлөвтэй байгаа юм. Энэхүү наслалтыг гаргахдаа 21 загвар дээр ажилласан байна. Үүнд Солонгосчуудын дундаж жин мөн цусны даралт ихсэх өвчлөл багатай нь нөлөөлжээ. Урт наслахад нөлөөлж буй бас нэг хүчин зүйл нь Солонгос эмэгтэйчүүдийн их иддэг хэт ислэг бүтээгдэхүүн болох кимчи юм. Кимчинд пробиотик болон витамин А, B  өндөр агуулагддаг ажээ. Өнөөдөр Солонгос эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84,6 байна.

Судалгааг аж үйлдвэржсэн 35 оронд хийжээ.