"Нарны үр сад" кинонд хамтран тоглож нэгэндээ сэтгэл татагдсан Солонгосын хамгийн алдартай жүжигчдийн нэг Сун Жүн Ги, Сун Хе Гю нар гэрлэлтээ албан ёсоор цуцлуулахаар болжээ.

Сун Жүн Ги Сөүл хотын гэр бүлийн шүүхэд салах өргөдлөө хууль ёсны төлөөлөгчөөрөө хүргүүлсэн байна.

Тэрбээр "Бие биенээ буруутгаж, хэн нэгэндээ бурууг тохож амьдарч байснаас гэр бүл салалт нь илүү дээр сонголт болно" хэмээн өмгөөлөгчөөрөө дамжуулан хүндэлж хайрлаж явдаг бүх хүмүүсээсээ уг шийдвэрийг гаргаж байгаадаа хүлцэл өчсөн ажээ.

Алдарт хос хоёр жилийн өмнө 250 гаруй зочдыг урьсан нижгэр хурим хийж байсан билээ.