АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулсны дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны “бүх хүсэлтийг биелүүлэхээ амласан байна”. Энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Шинэ Зеланд улс руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Трамп Умард Солонгосын удирдагчид маш нөхөрсөг хандаж байгаа бөгөөд Ким Жөн Ун түүнд таалагддаг учраас гэрээнд хүлээсэн үүргээ биелүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч найдаж байгаа. Тэр цагт Трамп түүний бүх хүслийг биелүүлнэ” гэж Өмнөд Солонгосын удирдагч хэлсэн байна. Энэ үгийг Цагаан ордны тэргүүн Ким Жөн Унд дамжуулж өгөхийг Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Мүн Жэ Интэй хэлэлцээ хийхдээ хүссэн аж.

АНУ болон БНАСАУ хооронд түүхэнд анх удаа хийсэн дээд хэмжээний уулзалт Сингапурт долдугаар сарын 2-нд болсон билээ. Уг уулзалтын дүнд Трамп, Ким Жөн Ун нар хамтарсан мэдэгдэл гаргасан бөгөөд түүнд Пхеньян Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахад бэлэн буйгаа мэдэгдсэн бол АНУ тус улсад аюулгүй байдлын баталгаа олгох үүрэг хүлээсэн юм. Гэсэн хэдий ч Сингапурын уулзалтын дараа гаргасан уг мэдэгдэлд талуудын зорилгыг тодорхой заагаагүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Yonhap