Монгол, Солонгосын урлагийн зөвлөл хамтран “Салхийг мэдэр” нүүдлийн урлан хөтөлбөрийг энэ сарын 08-19-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Дундговь аймагт зохион байгуулна. Хөтөлбөрийн хоёр дахь өдөр Солонгосын үндэсний ба орчин үеийн хөгжмийг хослуулан тоглодог WHOOL поп хамтлаг UB паласт тоглох юм байна.