Орц:

  • Үхрийн мах150гр
  • Бөөрөнхий сонгино 1ш
  • Лууван100гр
  • Улаан лоолийн сүмс 500гр
  • Дарсан өргөст хэмх 60гр
  • Чанасан хиам 400гр
  • Каперс 60гр
  • Цөцгийн тос 25гр
  • Чидун жимс 12ш
  • Нимбэг 4 хэрчим
  • Элсэн чихэр 10гр
  • Яншуй 10гр
  • Цөцгий 4 хоолны халбага
  • Лаврын навч 2ш
  • Давс
  • Хар перец
  • Зайдас 400гр
  • Үхрийн ясны шөл 400гр

Хийх арга:

  1. Сонгино, хиам, зайдас, чанасан үхрийн мах, дарсан өргөст хэмхээ жижиг дөрвөлжин хэрчинэ.
  2. Улаан лоолийн сүмсээ миксер, эсвэл гараараа сайтар хутгана. 
  3. Дарсан өргөст хэмхээ 20 минут буцалгаад шүүнэ.
  4. Цөцгийн тосонд хэрчсэн сонгиноо хийж шарна. Сонгино хэрхэн болохоос солянканы амт шалтгаалдаг. Тиймээс сонгиноо гүйцэд болгох хэрэгтэй. 
  5. Үүний дараа улаан лоолийн сүмсээ хийгээд 20 минут жигнэж, үхрийн ясны шөлөө нэмнэ. 
  6. Шөл буцалмагц бусад орцоо хийгээд, давс, элсэн чихэр, каперсаа нэмж хийнэ. 
  7. Тавганд аягалаад дээр нь нимбэг тавьж, яншуй, цөцгийгөөр амтална.