Орон сууцны үнэ буурсан байна. Сар болгон гаргадаг орон сууцны үнийн индексийн судалгаагаарөмнөх сараас 0,74 хувиар, харин өнгөрсөн онтой харьцуулахад харьцуулахад 1,16  хувиар буурчээ. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр үнэтэй.  Сонгино хайрхан дүүрэгт байрны 1м.кв үнэ  хамгийн бага байгаа юм. Орон сууцны үнийг энэ сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин 4918 орон сууцыг хамруулж судалжээ. 

Үзүүлэлт
Ерөнхий
Шинэ о/с
Хуучин о/с
Индекс
1,00
1,14
0,92
Индексийн өөрчлөлт /суурь үе-2013.01/
0,28%
13,67%
-8,23%
Өмнөх   сартай харьцуулахад
-0,74%
-1,48%
-0,23%
Оны   эхэнтэй харьцуулахад
-0,65%
-1,60%
-0,54%
Өмнөх   оны мөн үетэй харьцуулахад
-1,16%
-1,07%
-1,30%

Орон сууцны үнийг дэлгэрэнгүйгээр тайлбарлавал энэ сард  шинэ орон сууцны үнийн индекс 1,14 гарсан. Энэ нь өмнөх сараас 1,48 хувиар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1,07  хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Хуучин орон сууцны хувьд үнийн индекс 0,92 хувь буюу 2013 он буюу суурь үеэс 8,23%-ийн бууралттай гарлаа. Харин өмнөх сараас 0,23 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 1,30 хувиар буурсан үзүүлэлт юм. Үнэ буурсан гэгдэх байрыг жишээ болгон дурьдвал БЗД-ийн 14-р хороо, Цагаан хуаран хотхонд 2016 оны 7 дугаар сард орон сууцны 1 м2 дундаж үнэ 1,672,659 төгрөг байсан бол өнгөрсөн сартай харьцуулахад  1,641,324 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 хувиар буурчээ. 

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь  2,022,000 төгрөг болж өмнөх сараас 0.71 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.56 хувиар тус тус буурсан байна.