Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг Зууч" ХХК Монгол банктай хамтран наймдугаар сарын дүн мэдээг танилцууллаа. Судалгаанд хуучин, шинэ 4986 орон сууц хамрагджээ. Судалгаагаар орон сууцны индекс 1.01 гарсан аж. Шинэ орон сууцны нэг метр кв-ын үнэ дунджаар 2 сая 91 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх сараас 3.8 хувиар, өнгөрсөн оноос 3 хувиар өссөн дүн юм. Өнгөрсөн сард энэ үзүүлэлт 2 сая 20 мянга болж буураад байсан юм. Үүнд үл хөдлөх хөрөнгийн зах зээл есдүгээр сард огцом идэвждэг хандлага нөлөөлжээ. Харин хоёр өрөө хуучин орон сууцны дундаж үнэ 72 сая төгрөг болж, өмнөх сараас болон өмнөх оныхоос буурчээ. Тухайлбал Сүхбаатар дүүрэгт хуучин орон сууцны үнэ хамгийн өндөр буюу 88.8 сая төгрөг байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн хямд 54.8 сая төгрөгийн үнэтэй байна.