АНУ-ын Ардчилсан нам 8-16 насны хүүхдүүдийн дунд сонгуулийн системийг гэмтээх уралдаан явуулах аж. Энэ тухай “The Verge” цахим хуудас мэдээлжээ.

Энэхүү уралдаан нь америкийн муж улсуудын амбан захирагч нарын сонгуулийн үр дүнг байршуулсан загвар цахим хуудсуудын системийг гэмтээхийг хүүхдүүдэд санал болгох аж. Хамгийн түрүүнд системийг гэмтээж, хакеруудын халдлагаас хамгаалах хамгийн шилдэг стратегийг санал болгосон хүн уралдааны ялагч болж, 2500 ам.долларын шагнал авах аж.

Уралдааныг зохион байгуулагчдын ярьж байгаагаар, АНУ-д сонгуулийн систем 8 настай хүүхэд ч гэмтээж болохоор муу хамгаалагдсан байдаг учир уралдааныг ийм насны төрөлд явуулж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг