Sony-гийн шинэ проектор CES Электроникийн шоу-2018 үзэсгэлэнгээр танилцуулагдах гэж байна. Sony компани гэрийн театрт зориулан өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн OLED зурагтыг орлох төгс бүтээл гаргажээ. Энэ нь 4K нягтаршилтай ултра HD, ойрын зайн проектор LSPX-A1 юм. Өнгөрсөн жилийн шоугаар Sony проекторынхоо өмнөх загварыг танилцуулсан. Харин энэ жилийнх 30 мянган долларын үнэтэй бөгөөд хавраас эхлэн худалдах ажээ. 

LSPX-A1 проектор хананаас 9.6 инчийн зайд байрлан 120 инчийн өргөнтэй, 4K нягтаршилтай дүрс гаргадаг. Энэхүү лазер проектор 2500 люмены тод өнгө гаргах чадалтай. 

Sony-гийн 30000 долларын проекторыг 4K контент нэвтрүүлсэн төхөөрөмж рүүгээ залгахад л хангалттай. Үүнд, 99 долларын Roku Ultra, 179 долларын Apple TV 4K, эсвэл өөр дуртай 4K Blu-ray тоглогч тань байсан ч болно. 

Зураг дүрслэлээс төгсөөс гадна Sony-гийн энэхүү өндөр үнэтэй проектор 360 градус цацдаг Glass Sound чанга яригчтай. Тус компанийн хэлж буйгаар энэхүү проектор өнгө үзэмж сайтай, тансаг зэрэглэлийн тавилга шиг дизайн нь бүдүүлэг төхөөрөмж биш, гоёмсог сувенир мэт л харагдах аж. Дээд хэсгийн таглаа нь утас, залгууруудыг нууж, цэвэрхэн харагдуулна. 

LSPX-A1 минимал товчлуур бүхий удирдлагатай.