Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812,  Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон насны морьд өнөө өглөө Хүй долоон худагт уралдлаа.

Хурдан соёолонгийн уралдааны айргийн 5:

Түрүү магнайд: Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Амарсанаагийн Билгүүдэйн хурдан хонгор үрээ,

Аман хүзүүнд: Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ, 

Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр үрээ,

Айргийн дөрөвт: Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор, 

Айргийн тавд :Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар үрээ тус тус хурдаллаа.