1990-ээд оны залуус Spiceworld киноны талаар сайн мэднэ. Тус кинонд гардаг бэлгэдлийн чанартай зүйлсийн нэг бол Английн далбаагаар чимэглэсэн хоёр давхар автобус юм. Харин одоо "Spice Girls" хамтлагийн фэнүүд тус автобусанд шөнийг өнгөрүүлэх боломжийг Airbnb олгож байна. 

Уг автобус нь Уэмбли паркийн төв хэсэгт байрлах ба зочид 6 дугаар сарын 14-15 ны хооронд байрлах боломжтой аж. Автобусны доторх хэсгийг нь саяхан дахин тохижуулан, 90-ээд оны сонин сэтгүүл, СD-г байрлуулжээ. Мөн “Girl power” неон гэрлээр чимэглэсэн “Union Jack”-ийн сандалыг байрлуулсан нь цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмжийг төрүүлнэ. 

Зоримог интерьер, ногоон ургамал байрлуулснаар гэртээ байгаа мэт тав тухтай орчинг бий болгосон байна. Автобусны дээд хэсэгт хувцас солих хэсгийг хүртэл байгуулжээ.

Энд дарж бичлэгийг үзнэ үү.


Эх сурвалж: www.dailystar.co.uk