“SpongeBob” буюу “Далайн хөвөн Боб” цуврал хүүхэлдэйн киног зохион бүтээгч Стивен Хилленберг 57 насандаа таалал төгссөн тухай  “Variety” цахим хуудас мэдээлжээ.

Өнгөрсөн оны 3 дугаар сард эмч нар түүнд ALS буюу хажуугийн хатингаралт хатуурал гэсэн онош тавьжээ.  

1999 оноос дэлгэцнээ гарч эхэлсэн “SpongeBob” америкийн цуврал хүүхэлдэйн кино нь 12 бүлэгтэй юм. Энэ хугацаанд тус хүүхэлдэй кино “Emmy”-н шагналыг 4 удаа хүртэж байжээ. Түүнчлэн Их Британийн “BAFTA Children's Awards” кино академи, телевизийн урлагийн шагналыг 2 удаа хүртэж байсан аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС