9 ҮЙЛ ЯВДАЛТАЙ ХОЛБООТОЙ ТООН БАРИМТ

5 сая ам.доллар – Бэйсбоолын спортын хамгийн тод оддын нэг Майк Тротын өнгөрөгч жил байгуулсан нэмэлт гэрээнүүдийн ашиг. Лиг түүнийг илүү ихээр арилжихыг хүсч байгаа боловч Троут өөрөө тэгж хүсэхгүй байгаа бололтой.

4 – 136 кг-аас дээш жинтэй дэфээнсив лааянмэн 2015 оны НФЛ драфтаар орж ирж байжээ. Тэгвэл тэдний хоёр нь болох Дэнни Шэлтон, Малколм Браун нар яг одоогоор хоёулаа Патриотст хүчээ өргөж байгаа. Гэхдээ тухайн хоёр тоглогчийн 5 дахь жилийн гэрээний сунгалтыг баг өгөхөөс татгалзсан учраас дахин хамтдаа тоглохгүй болоод байна.

26.664 сая ам.доллар – Питтсбург Стийлэрс багтай удаан хугацааны гэрээ байгуулах гээд хоёр дахь жилдээ дарааллан бүтэлгүйтсэн ЛэВеон Бэллийн 2 жилд авах цалингийн хэмжээ.Тэрбээр НФЛ-д раннин бэкүүд дундаас Атлантагийн Дэвонта Фриймэнээс найман саяар л дутуу буюу дээрээсээ хоёрт жагсах цалин болох 5 жилийн 70 саяын гэрээнээс татгалзсан юм.

37 – Рэд Соксын гэмтэлтэй мөн хоёр дахь бэйсмэний нас. Түүний 8 жилийн 110 сая долларын гэрээ 2021 онд дуусгавар болно. Нэг улиралд 230 сая давсан цалинг тоглогчиддоо олгож байгаагаараа МЛБ дэх хамгийн зарлага өндөртэй багаар Бостоны баг нэрлэгдэж байна.

47% – 2017 оныхтой харьцуулахад Грийн Бэй Пакэрсын цэвэр ашиг буурсныг илтгэх хувь. 2003 онд Лэмбо Филд цэнгэлдэхийг сэргээн засварласнаас хойш жил бүр нэмэгдэлтэй гарч байсан өсөлтийн фигур энэ жил хамгийн их хэмжээгээр буурсан нь энэ.

139972 – 12 хоногийн турш Лас Вегаст болсон НБА-ын Зуны Лигийг үзсэн үзэгчдийн тоо дээд амжилт тогтоожээ. Мөн зуны лигийг сонирхох хүмүүсийн тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор зуны лигийн бүх 82 тоглолт бүгдээрээ ESPN эсвэл НБА ТВ-ээр гарсан байна.

300000 ам.доллар – Үндэсний Лигийн бүх оддын багт сонгогдсоных нь төлөө Милуоки Брьевэрс багаас Лорэнзо Кэйнд өгч буй урамшууллын дүн. Нийт 12 тоглогчид 1.2 сая ам.долларын урамшууллыг бүх одод болсон тоглогчдод багууд нь зарцуулж байгаа аж.

8,560,000 ам доллар – Торонтогийн оронд Техаст ирснээр таксгүй мужид тоглож буйнхаа төлөө ДэМар ДэРөүзэнгийн хэмнэж буй татварын мөнгөн дүн.

75,000,000 евро – Ромагийн хаалгач Алиссон Бэкэрийн Ливэрпүүл рүү явсан ханшийн зарласан дүн. Энэ нь ойролцоогоор 87 сая ам.доллар байгаа юм. Энэ нь хаалгач хамгийн өндөр үнээр зарагдсан буюу 2001 онд Жианлужжи Буффоны Пармагаас Ювентус руу 52.8 сая еврогоор явсан үнийн дүнг ардаа хийжээ.


Эх сурвалж: SPS