Оросын тамирчин Ирина Рыбникова угаалгын өрөөнд гар утсаар ярьж байхдаа нас барсан байна. Панкратион Спортын Ангара дахь салбарын дарга Абдулатип Казбеков энэ мэдээлэл үнэн болохыг РИА Новостид мэдэгджээ.

Казбековын хэлснээр, 15 настай охин баннанд усанд орж байхдаа залгуурт цэнэглэж байсан утсаараа ярьж байсан байна. Тэрээр утсаа санамсаргүй ус руу унаган, цахилгааны цочролын улмаас нас баржээ. Энэ үйл явдал энэ сарын 8-нд болсон аж. Тус холбоо нь тамирчны хамаатан, саданд туслалцаа үзүүлэх талаар хэлэлцэж байгаа тухай тэрээр нэмж хэлсэн байна.

Маргааш өдөр нь эмгэнэлт явдал ил болжээ. Тухайн үед охины нэрийг олонд ил зарлаагүй байна. Рибниковагийн үхлийн урьдчилсан шалтгааныг цахилгааны цочирол гэж оношилжээ.

Ирина Рибникова нь спортын мастер бөгөөд 2018 онд ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Үндэсний шигшээ багийнн тамирчин болсон байна.