Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос эрчүүдийн талаарх статистик мэдээллийг гаргажээ.

Монгол Улсын нийт хүн амын 1.591.800 нь эрэгтэйчүүд бөгөөд тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг.

Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд дундаж нас нь 66.

Эрэгтэйчүүдийн 669.6 мянга нь ажилтай бөгөөд сарын дундаж орлого нь 1.151.500 төгрөг байна.


Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо