“Голден Стэйт Уорриорс” багийн холбон тоглогч Стефен Көрри ирэх бямба гарагт “Детройт Пистонс” багтай хийх тоглолтод оролцоно гэж “Уорриорс” багийн дасгалжуулагч Стив Керр пүрэв гарагт мэдээлэв.

“Тэр тоглохыг хүсч байгаа. Тоглоход ч бэлэн болсон. Бид бага зэрэг болгоомжилж байсан хэдий ч тэр Детройт хотод болох тоглолтод оролцоно” гэж С.Керр пүрэв гарагт “Торонто Рэпторс” багтай хийх тоглолтод багийн тамирчдаа бэлдэх үеэрээ хэлжээ.

11 дүгээр сарын 8-нд болсон “Уорриорс” болон “Милуоки Бакс” багийн тоглолтын үеэр С.Көрри бэртэл авсны улмаас түүнээс хойшхи арван тоглолтод өнжсөн ба түүнийг эзгүй үеийн тоглолтуудын тэн хагаст баг нь ялагдал хүлээсэн байна.

Одоогийн байдлаар, “Голден Стэйт Уорриорс”баг нийт 15 хожиж, 7 хожигдсон амжилтаар Өрнөд бүсдээ хоёрдугаарт жагсч байгаа юм. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua