Автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани EyeSight  буюу илүү дэвшилтэт технологи, аюулгүй байдлыг шинэ түвшинд гаргасан автомашинаа танилцууллаа. Энэ технологи нь аюулгүй байдлын одоогоор байж болох хамгийн өндөр стандарт бүхий жолоодлогын системээр хангахад чиглэгджээ. Мөн автомашины ая тухтай байдлыг дээд зэргээр бүрдүүлж өгсөн аж. Тиймээс ч үүнийг “Subaru” компанийн технологийн гол тулгуур багануудын нэг хэмээн үзэж буй.

EyeSight нь жолоодлогын аюулгүй байдлыг хангах дэвшилтэт стерео камеруудтай. Тэр нь онцгой үед зогсох тоормозны систем, эгнээ хоорондын зайг мэдрэгчтэй, эгнээнээс гарвал жолоочид анхааруулга өгдөг, хурд тохируулагчтай ажээ. Жолоочид харагддаггүй хэсэг буюу сохор буюу жолоочид харагддаггүй бүсийг багасгахад зориулагдсан олон камеруудыг байрлуулж өгсөн байна.

Эх сурвалж: www.autoindustriya.com