Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд ажиллав.

Усархаг бороо ихээр орж байгаагаас үүдэн тус хорооны үерт өртөх магадлалтай зарим газруудад хаалт, далан тавих, түүнчлэн зуслангийн зарим бүсэд эрчим хүчний хүчдэл бага тул нэмэгдүүлэх тал дээр анхаарч шаардлага тулгараад буй юм.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү тус хороонд тулгарсан асуудлыг шийдэхийн тулд  48 дугаар гудамжинд үер уснаас зайлуулах хаалт тавьж, шаардлагатай техник технологи гаргаж өгөх, Бэлхийн 49-р гудамжинд үер уснаас зайлуулах гарам хийж гэрлийн шонг зайлуулах, Бэлхийн 53-р гудамжинд Байгаль орчны газрын зөвшөөрөлтэйгөөр өндөрлөг газрыг тэгшлэх зэрэг ажлуудыг хийхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Үүнээс гадна тус хорооны 51-р гудамжинд байрлах 380-ын өндөр хүчдэлийн цахилгааны шугам тасарч ил болсон байсныг засч, аюулгүй болгох үүргийг өглөө.