Үзэгчдийн талархлыг хүлээж, сонирхлыг татсан аймшгийн кинонуудыг хүргэж байна.


1. Роүзмэрригийн хүүхэд ( ROSEMARY'S BABY) 

Роүзмэрри Манхеттан дахь шинэ орон сууцанд шилжин суурьшсан бөгөөд хөрш болох хоёр шулам, Чөтгөрөөр дамжуулан эхнэрт нь антикрайстын үр тогтоохыг Роүзмэрригийн нөхөр Гай-д ятгана. 


2. Тарнич (THE EXORCIST)

Бараг дөчин жилийн дараа дэлгэцэнд тавигдсан Тарнич кино нь одоог хүртэл хийгдсэн аймшигийн киноны хамгийн аймшигтай нь хэвээр. Киноныайдас хүрмээр эсрэг дүр Реган Макнэйл , гэм зэмгүй 12 настай охиныг чөтгөрийн увидасаараа эзэмдэнэ. Вилиам Фрайдкиний Оскарт нэр дэвшсэн энэхүү кино нь гайхалтай жүжиглэлт , утга санаа  болон гэнэтийн цочоом үйлдэлээрээ нэр хүндээ алдаагүй байна.


3. Ёр (THE OMEN)

Ричард Доннерийн 1976 оны аймшигийн кинонд Сатаны балмагдал, айдас төрүүлэм хүүхдүүд дахин нэгдэв. АНУ-ын дипломатч (Грегори Пек) түүний эхнэр нь амьгүй хүүхэд төрүүлэхэд сэтгэл санаа нь самуурна. Түүнд нууцаар өнчин хүүхдийг өргөн авч өөрийн мэт өсгөх санаа төрнө. Гэхдээ тэдэнд асуудалтай хүүхэд таарч, тэрээр хүчирхийлэл (аллага) учируулна. Дамианы төрсөн эцэг нь буг чөтгөр байдаг.


4. Сүспериа (SUSPIRIA)

Луда Гуадигнино 1977 онд нэрт мастер Дарио Аргентогийн үс босгомоор аймшиг, цуст хэв маягийн киног дахин найруулан гаргасан нь аль хэдийн хүмүүсийн сэтгэлийг үймүүлсэн байна. Жессика Харпер авьяаслаг баллерина Сүзигийн дүрийг амилуулсан юм. Тэрээр нэр хүндтэй Германы бүжгийн академид суралцахаар нүүнэ. Гэтэл түүний хамтран суралцагч нар гаж үхлээр үхэцгээхэд, Сүзи сургуулийнхаа нууцыг (шулмуудын орогнол болон гэрээ) олж мэднэ.


5. Чөтгөрийн байшин (THE HOUSE OF THE DEVIL)

Саманта, коллежийн ядуу оюутан түрээсээ төлж амьдралаа залгуулахын тулд Улманс гэх нэгэн гаж гэр бүлд хүүхэд асрагчийн ажил хийхийг зөвшөөрнө. Үнэндээ хүүхэд асрах ажил нь хүүхэд биш ноён Улманы эмгэгтэй ээж нь байдаг. Улманы түүнд зориулсан буг чөтгөрийн төлөвлөгөөг олж мэдсэнээр Саманташөнийн тамд орооцолдоно.


6. Бабадүүк (THE BABADOOK)

Женнифер Кентийн гайхалтай сэтгэл зүйн аймшигийн кинонд ээж байх нь там байж болохыг харуулжээ. Нөхрийгөө нас барсаны дараа жирэмсэн үлдсэн Амелиа хүү Оскарыг ганцаараа өсгөх болдог. Түүний цөхөрмөөрзан байдал, хийсвэр мангасыг харах дон нь хүүхдээ харж бахдах биш стрессийг түүнд авчирна. Гэхдээ удалгүй Оскарын хуримтлуулсан айдас, Бабадүүк гэх хий чөтгөр Амелиаг айлгаж эхлэнэ.


7. Айлчлал (THE VISIT)

Хоёр өсвөр насны ах дүүс Бекка, Тайлер хоёр эмээ өвөөтэйгээ уулзах үед ээж нь шинэ найз залуутайгаа амралтаа өнгөрүүлдэг. Тэд удалгүй эмээ, өвөө нь гаж жигтэй үйлдэлүүдийг гаргахыг олж харна.Үүнээс болоод ээж нь харилцагаа тасалсан уу, эсвэл бүүр өөр муу ёрын нууц байна уу?


8. Сайхан амраарай ээжээ (GOODNIGHT MOMMY)

Елиа, Лукас ихэр ах дүүсийн ээж нь гоо сайхны мэс засалд орсоныхоо дараа алслагдсан байшиндаа буцаж ирнэ.Тэдний ээж нь бараг танигдахааргүй болсон байдаг бөгөөд зөвхөн мэс заслын боолтоор боосон биштүүний байр байдал нь эмнэлэгт хэвтэхээсээ огцом өөрчлөгдсөн байдаг. Хөвгүүдэд ямар нэгэн зүйл тохиолдсон уу , эсвэл тэд ухаанаа алдсан байна уу?


9. Өнчин (ORPHAN)

Гаж хүүхдүүдийн тухайд, Изабел Фүрмений Эстэрийг хэн ч гүйцэж дөнгөхгүй. 9 настай Орос охин Америк нинжин сэтгэлтэй гэр бүлд үрчлэгдэнэ. Тэрээр аюултай үйлдлүүдийг гаргаж эхлэнэ: ах нарыгаа сургууль дээр нь шоглон, гэлэнмааг алж, мөн өргөж авсан аавыгаа оролдоно. Түүний жинхэнэ дүр төрхийг олж хархад тийм ч удахгүй.


10. Намайг там руу очуулаач (DRAG ME TO HELL)

Сам Рами “Муу ёрын үхэл” франчайзын арын хүн юм, тэрээр тайбарлахын аргагүй аймшиг, шаналгаатай хүний мөсгүй инээдийг сайн хослуулдаг. Түүний 2009 оны кино бол төгс жишээ юм. Алисон Лохмэн банкны зээлийн ажилтаны дүрд тоглодог. Тэрээр хөгшин эмэгтэй байрны зээлээ сунгах хүсэлтийг үл зөвшөөрдөг. Түүнд хорссон эмэгтэй, шулмасын ааш гаргаж түүнийг хараахаас гадна цочроом үйлдлүүд ар араасаа хөвөрнө.