Вьетнам улсын агаарын цэргийн хүчний “Су-22” сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц тус улсын төв хэсгийн Нгеан мужид өчигдөр осолдож, хоёр нисгэгч амиа алдсан тухай тус мужийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

“Хоёр нисгэгчийн жолоодож явсан "Су-22" онгоц Нгиа Дан дүүргийн толгодтой газарт тогтмол үйлддэг сургуулилтын нислэгийн үеэр осолдсон бөгөөд нисгэгчид нь харамсалтайгаар амиа алдсан тухай Агаарын цэргийн болон агаарын довтолгооноос хамгаалах хүчний төлөөлөгчид надад мэдээлсэн” гэж Вьетнамын ардын армийн улс төрийн ерөнхий газрын дэд дарга, дэслэгч генерал Нгуен Тронг Нгия мэдэгджээ.

Уг нисэх онгоц нь Тхань Хоа мужтай хил залгаа оршдог иргэний болон цэргийн нисэх онгоцны “Сао Ванг” буудлаас хөөрсөн ажээ. Осолдсоны дараа сөнөөгч-бөмбөгдөгч нисэх онгоц дэлбэрч хэдэн хэсэгт хуваагдан бутарсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг