“Alibaba”-г үүсгэн байгуулагч Жэк Ма 10 дугаар сараас хойш олон нийтийн өмнө үзэгдээгүй билээ. 

Түүнийг Шанхай хотод болсон арга хэмжээнд үг хэлэхдээ улсынхаа өндөр технологийн салбарыг зохицуулах журмыг ихээхэн шүүмжилснийхээ төлөө шийтгүүлсэн хэмээн таамаглаж байсан. Мөн таамаглалыг батлах мэт Хятадын эрх баригчид 37 тэрбум долларын үнэт цаас гаргах ажиллагааг нь зогсоосон юм.


Харин тэрээр хэдхэн хоногийн өмнө Жэк Ма улс орныхоо янз бүрийн бүс нутгийн хөдөө орон нутгийн 100 багштай видео холболтоор ярилцсан байна. 

Дээрх мэдээллийн дараа “Alibaba” компанийн хувьцаа Хонконгийн бирж дээр 9 гаруй хувиар өсөж, 267 хонконг доллартой тэнцсэн байна.