Эрүүл Мэндийн Яамнаас Өвлийн ид хүйтэн цагаар вирусын халдвараас урьдчилсан сэргийлэх зорилгоор ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг XII/15-II/15 хүртэл сунгах санаачлагыг гаргасан. Сурагчдыг хоёр сар амраах талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа судлах шаардлагатай гэсэн юм. 

Тэгвэл тэрбээр ЕБС-ийн хоёрдугаар улирлын амралтыг сунгах шийдвэр гаргасан гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаа "Хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Амьтны гаралтай ч юм уу вирусийн нөхцөл хүндрэлтэй байгаад хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой. Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-нийг дуустал хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа" гэв.