Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас зургаан настай хүүхэд долдугаар сарын 5-ны өдрийн 19.00 цагийн орчимд алга болж эрэн сурвалжилж байсан билээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, алга болсон зургаан настай хүүхэд модон жорлонд унаж, амь насаа алдсан байсан талаар ЦЕГ-аас мэдээллээ. Уг хэргийг тус аймгийн цагдаагийн газарт шалгаж байна. Иймээс аялал, зугаалгаар явахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.