Нийслэлийн боловсролын газраас сургууль, цэцэрлэг шинээр байгуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн материалыг ирэх сарын 01-нээс эхлэн 10 хоногийн хугацаанд хүлээн авах болжээ.

Иргэн аж ахуйн нэгжүүд “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 11 дүгээр зүйл, “Боловсролын тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, БСШУ-ны Сайдын  2010 оны 353 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг үндэслэн материалаа бүрдүүлсэн байх шаардлагатай. Материалыг Багшийн хөгжлийн ордны 501 тоотод хүлээн авах бөгөөд иргэн, аж ахуйн нэгжүүд www.edub.edu.mn цахим хуудас болон 70113039 дугаарын утасаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг