Тархи үргэлж ажиллаж байдаг. Амраад хэвтэж байхад ч тархи идэвхтэй ажиллаж өмнө нь авсан мэдээллийг боловсруулах үүргээ гүйцэтгэдэг.

Дэлхийн бүх номын санг ч багтаах шидтэй бидний тархи маш олон нууцыг хадгалж байгаа бөгөөд эрдэмтэд хүний тархины эсийн ердөө нэг хувийг л судалсан. Үлдсэн 99 хувь нь нууц хэвээр байна. 

Судлаачдын үзэж буйгаар бидний уураг тархи муу мэдээг илүү хурдан хүлээн авч санах ойдоо хадгалж гэмтдэг аж. Тухайлбал хоёр өөр хандлагатай хүний тархийг судлахад сөрөг сэтгэл хөдлөлтэй хүний тархины эсийн үхжилт хамаагүй хурдан явагдаж байжээ.Тиймээс тархи судлаачид эрүүл амьдрахын тулд өөдрөг байхыг, шинэ зүйл сурч мэдэхийг, өдөр бүр талархаж явдаг зүйлсээ жагсаан бичихийг зөвлөжээ.