Сөүл хотын дарга Пак Вонсүн иргэдийнхээ амьдралтай танилцахын тулд амьдралын түвшин тааруу иргэдийн суурьшин суудаг дүүрэгт нэг сар амьдрахаар шийджээ. Тэрбээр энэ хугацаанд дээврийн өрөөний жижигхэн байшинд амьдрах юм. Энэхүү санаачилга нь түүний хувьд иргэдийн дунд тохиолдож буй нийгмийн асуудал бэрхшээлийг олж харах, гарц шийдэлд хүрэх алхам хэмээн үзэж буй талаар Ёнхап агентлаг мэдээлжээ.

Пак Вонсүн олон жил хотын даргаар ажиллаж буй бөгөөд саяхан болсон орон нутгийн сонгуулиар мөн л ялалт байгуулсан юм. Тэрбээр сонгуульд нэр дэвшихдээ хэрэв ялалт байгуулбал ард иргэдийн дунд орж ажиллан асуудлыг зоригтойгоор шийднэ хэмээн амласан юм. Тэрбээр ийн амласны дагуу 30-хан метр квадтрат байранд сар амьдрах талаар түүний төлөөлөгч мэдэгджээ.