Италийн Триест хотын нэгэн эмнэлэгт ажиллаж байсан сувилагч эмэгтэй насан туршдаа хуримтлуулсан 600 мянган еврогоо тус эмнэлэгт гэрээслэн өвлүүлсэн тухай орон нутгийн Il Piccolo сонинд бичжээ.

Сувилагчаар ажиллаж байсан Мария Болонья өнгөрсөн онд 95 настайдаа нас нөгчсөн байна. Түүний ганц хүү нь хүнд өвчний улмаас нас барж, эр нөхөр нь таалал төгссөний дараа Мария асран хамгаалах ах дүү, хамаатан садангүй болсон тул бүхий л насаараа хуримтлуулан хадгалсан мөнгөө өөрийн ажиллаж байсан эмнэлэгт хандивлахаар шийдвэрлэжээ.

Гэрээслэн өвлүүлэхтэй холбоотой бичиг баримтыг бүрдүүлэх ажиллагаа хэдэн сарын турш үргэлжилж дуусчээ. Өвлүүлсэн 600 мянган еврог тус эмнэлгийн 2018-2020 оны төсөвт тусгасан байна. Уг мөнгөөр 450 шүүгээ бүхий хувцасны өрөөг барьж тохижуулах, цус сэлбэх тоног төхөөрөмж худалдан авах, эмнэлгийн гуанз болон үүдний өрөөг засч тохижуулахад ашиглах аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг