УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн “Түр хороо байгуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд танилцуулсан. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйны байнгын хороо 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Хэлэлцэж байгаа асуудалтай  холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн.   

Ингээд Байнгын хорооны саналаар С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хянах “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.6 хувь нь  дэмжсэн тул,  тогтоолын төсөл батлагдлаа.