Бид хэн нэгнийг таныг хангалттай хайрладаггүй, харилцааныхаа төлөө хангалттай хичээдэггүй гэж буруутгаж болно. Яагаад гээч? Яагаад гэвэл бид ганцаар үлдэхээс айдаг.



Би үргэлж шүүмжлэгч байсан. Би үргэлж бусдыг бодвол өөртөө хатуу ханддаг. Шүүмжлэл нь бүр илүү харилцаан дээр ялангуяа бусад хүнд хандах харилцаан дээр харагддаг. Бид түүнийг хангалтгүй хайрлаж, хангалттай хичээхгүй байна хэмээн буруутгаж болно. Яагаад гээч? Яагаад гэвэл бид ганцаар үлдэхээс айдаг.

Өөрийгөө хорлон сүйтгэх ийм зүйл байнга л болж байдаг. Бидний анзаардаггүй жижиг зүйлс дээр хүртэл байдаг. Хамгийн гол шалтгаан бол бидний айдас. Бид хэрхэн харилцаагаа хорлон сүйтгэдэг тухай хэд хэдэн жишээ хүргье:


Би түүнийг надаас илүү хүнийг олж чадна гэж мэддэг

Би үргэлж өөртөө эргэлзэж өөртоо итгэлгүй байдлаа найз залуудаа тохдог байсан. Танаас илүү хөөрхөн, баян, ухаантай, спортлог, хөгжилтэй хүн байж болох нь үнэн. Гэхдээ хамгийн гол нь найз залуу тань зөвхөн таныг л байгаагаар нь сонгосон. Таныг онцгой болгодог зүйлийг тэр үнэлээгүй бол тэр тантай хамт байхгүй байх байсан. Түүний сонголтыг хүндэл, өөрөөсөө бүү ич.


Бэлэн биш байж бэлэн гэж хэлэх

Таныг галзууруулж байгаа хэн нэгэн залуутай уулзах үед та өөрийгөө өгөхийг хүсдэг. Нэгдүгээрт, танд таалагдсан хүн бүр тантай байхыг хүсэхгүй. Хоёрдугаарт, үйл явцыг хурдлуулах нь бүгдийг сүйтгэж болно. Зарим харилцаанд цаг хугацаа хэрэгтэй. Ганцаар байх айдсаар өөрийн харилцаагаа удирдахыг бүү зөвшөөр.


Үгүй гэж хэлмээр байгаа үедээ тийм гэж хэлэх

Би эрэгтэй хүнтэй цагийг өнгөрөөх дуртай, гэхдээ заримдаа би ганцаар байхыг хүсдэг. Харин харилцаан дээр та найз залуугаа гомдоохыг хүсэхгүй байгаа учир татгалзахыг хүсдэггүй. Гэхдээ бид өөрсдийгөө өөрийнхөөрөө мэдрэх хэрэгтэй. Харилцаандаа хязгаар тогтоож, өөрийн орон зайг бий болгох хэрэгтэй. Ямарваа нэгэн зүйлийг хийхийг хүсэхгүй байна гэдгээ хэлэх нь хэвийн зүйл юм. 


Нээлттэй биш байх

Зарим эмэгтэй хүмүүс өөрийнхөө сэтгэл, мэдрэмжийг найз залуудаа биш найз охидууддаа ярихыг илүүд үздэг. Харин зарим залуус сэтгэлээ нээх нь эмэгтэй хүмүүсийн хийх зүйл гэж боддог. Сэтгэлийн дотно харилцаа хосуудын харилцан итгэл, нээлттэй байдлын тусламжтайгаар бий болдог.


Өөрт хэрэггүй зүйлээ гуйхгүй байх

Та аз жаргалаа хамгаалах, аз жаргалтай байхын тулд юу хэрэгтэй байгааг шаардах хэрэгтэй. Та нөгөө хүнийхээ төлөө бүгдийг золиослох ёсгүй. Энэ бол хэзээ ч сайнаар төгсөхгүй эрүүл бус харилцаа юм. Хэрэв таны гуйж байгаа зүйл нөгөө хүний хувьд хэт том зүйл бол та өөрт тохироогүй хүнийг гуйж байна гэсэн үг.