Үгүй байх. Магадгүй та утсаа цэнэглэж байна гээд зайг нь улам муутгадаг байх. Магадлал тун өндөр. Та 100% хүртэл нь цэнэглэдэг үү? Шөнөдөө залгаад хонодог уу? Цэнэглэхээсээ өмнө цэнэгийг нь бүрмөсөн дуусгадаг уу? Ингэхээр л таны зай амархан нурж байгаа юм. 

Apple компани батерейны насыг уртасгахын тулд утаснуудаа албаар гацаадаг талаар мэдээ цацагдсанаас хойш бараг сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд мэргэжилтнүүд утасныхаа батерейг хэрхэн удаан ашиглах талаар л голчлон ярилаа. Ухаалаг гар утас болон батерейны ажиллагааг шалгах төхөөрөмж үйлдвэрлэдэг Cadex компани Battery University сайтдаа ийнхүү зөвлөжээ. 

Хамгийн зөв арга бол бага, багаар цэнэглэх. 

The best way to charge your phone is a little at a time, whenever you have a chance.

Хаа таарсан газраа, бага, багаар цэнэглэ. Энэ нь зайнд дарамт учруулдаггүй. 

Утсаа цэнэглэхээс өмнө цэнэгийг нь битгий дуусга. 

Don't fully discharge your phone before plugging it in.

Үлдсэн багахан цэнэгээ ингэж ашиглах нь батерейг хурдан муутгадаг. 

Цэнэгээ 65-75%-тай байлга. 

Try to keep your battery's charge level between 65% and 75%.

Battery University ухаалаг гар утасны литиум-ион батерей 65-75%-тай байвал хамгийн удаан хэрэглэгддэг гэж зөвлөлөө. 

Чадахгүй бол 45-75%-ийн хооронд барь. 

If you can't do that, shoot for keeping its charge level between 45% and 75%.

Хоёр дахь сонголт бол 45-75%. Хүсвэл та өдөр бүр хэдэн цагт цэнэглэх талаар төлөвлөгөө гаргаж болно шүү дээ.  

Батерейгаа хэзээ ч дүүртэл нь бүү цэнэглэ. Ялангуяа бага цэнэгтэй байгаа бол. 

Never fully charge your battery — and particularly not from a low charge level.

Утасныхаа цэнэгийг 25% байхад нь 100% болтол цэнэглээд байвал батерейн нас богинсоно гэсэн үг. Литиум-ион батерейг дүүртэл цэнэглэх хэрэггүй. Өндөр хүчдэл батерейнд ачаалал нэмдэг. 

Шөнө залгаж хонуулж болохгүй. 

You likely shouldn't charge your phone overnight.

Шөнөжин цэнэглэх байтугай зайгаа 100% дүүртэл нь цэнэглэх муу гэдгийг мэдэж авлаа. Тэгвэл дүүрчихээд байхад нь залгаатай байлгана гэдэг бүр ч муу байж таарна. 

Утсаа 100% болсон үед нь салгаарай.