Унтахын өмнө тайван амрах найман арга байдаг.  Та таазруу ширтэж байгаад нойргүй хонож байсан уу? Хэрэв сэтгэлийн дарамт, стресстэй байгаа бол унтахад тань туслах хэд хэдэн аргууд бий. Эдгээр аргууд танд гарцаагүй туслах болно.

#1: Оюунлаг бай. Унтахынхаа өмнөхөн иог, гүнзгий амьсгалах, бясалгал хийх гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг зохицуулах амрах стратеги хий.

#2: Дэлгэцнээс холд. Телевиз, гар утас, зөөврийн компьютер, таблет гэх мэт тоон төхөөрөмжөөс ялгарах цэнхэр гэрлүүд нь таныг унтахад саад болно. Иймээс унтахын өмнө гар утас таблет зэргийг битгий үз.

#3: Балжингарам /Chamomile/ цэцгийн цай уу. Энэ цай нь таныг тайвшруулж унтахад туслаад зогсохгүй эрүүл мэндэд маш тустай цай юм. 

#4: Халуун ваннд хэвтэх эсвэл халуун шүршүүрт ор.  Унтахын өмнө халуун усанд орж бай. Халуун уснаас сэрүүн унтлагын өрөө рүү явах нь таны биеийн температур унах шалтгаан болдог.

#5: Тоо тоолох. Энэ арга нь бага зэрэг тэнэг сонсогдож магадгүй ч үр дүнтэй гэдгийг танд зөвлөе. Шалтгаан нь, Тархиндаа анхаарлаа төвлөрүүлэх нь нэг зүйлийг чухалчилдаг. Хэрвээ тоо тоолох нь танд таалагдахгүй бол амьсгал дээр төвлөрч, гүнзгий амьсгаа аваад, тайвширтал амраарай. 

#6: Өглөө эрт дасгал хий. Дасгал нь ихээхэн стресс тайвшруулагч бөгөөд нойрны чанарыг сайжруулдаг. Гэхдээ илүү дасгалуудыг унтах цагтаа хэтэрхий ойрхон хийж болохгүй. 

#7: Өдрийн өмнө санаа зовж байна. Унтах гэтэл янз бүрийн зүйлс санааг чинь зовоогоод нойр хулжаагаад байвал 15 минутыг асуудал шийдэж болох гарцуудыг жагсааж "хийх зүйлийн жагсаалт" болгон үүнд авах арга хэмээгээ жагсаан бичиж хэвшвэл нойрыг чинь хулжаагаад байгаа стресс санаа зоволтыг үгүй хийж таныг унтахад тус болно.

#8: Хөлийн дасгал хийх. Заримдаа унтахаасаа өмнө дасгал хийх нь унтахад саад болдог боловч хөнгөн хөлийн дасгал хийх нь унтахад сөрөг нөлөө үзүүлэх магадлал багатай байдаг. Хөлийн өргөлт,  хөлийн дасгал нь таныг бөх унтахад туслана. Сонирхолтой нь энэ арга нь тайвшруулах нөлөөлөл үзүүлдэг юм байна.