Заримдаа танд ямар ч зүйл амжихгүй байгаа мэт санагддаг уу? Хийж байсан нэг зүйлээс нөгөө зүйл рүү үсчиж, өөрт зарцуулах цаг огт байхгүй байна уу? Та цагийг хий дэмий үрж байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл та ганцаараа тийм биш юм.

Гэллапийн судалгаагаар ажил хийдэг америкчуудын 61 хувь нь хийхийг хүссэн ажлаа хийх цаг хугацаа хүрэлцдэггүй гэжээ. Үүнээс гадна 68 хувь нь хангалттай амарч чаддаггүй гэсэн байна.

Энэ нь хийх зүйл ихтэйгээс болдог гэж бодож байна уу? Эсвэл цагийн менежмент муутайгаас болж байна уу?

Бид танд цаг хугацааг хэрхэн хий дэмий үрдэг болон хэрхэн цагийг дэмий үрэхээ болих талаар хүргэж байна.

#1.Цахим шууданг шалгахаа багасгах.

Та өөрийн мэдэлгүй цахим шуудангаа шалгахад маш олон цагийг зарцуулдаг. Өдөрт ойролцоогоор 6,3 цагийг цахим шуудан шалгаж өнгрөөдөг бөгөөд энэ хугацааг бид хий дэмий үрж байгаа юм.

Өдөр 1-2 удаа цахим шуудангаа шалгаж хэвшиж сурах бөгөөд хамгийн чухал гэсэн шуудангуудыг хойш тавилгүй тэр дор нь хариулж байх хэрэгтэй.


#2. «Үгүй» гэж хэлж сур.

Ямар ч зүйлд «үгүй» гэж хэлхэд хэцүү байна уу? Харамсалтай нь таны хэлж буй «тийм» гэдэг үг танд хэрэгцээтэй эсвэл хэрэгцээгүй зүйлд өөрийн цагийг зарцуулах хэрэг гарах юм.

«Үгүй» гэдэг үгийг хэлж сурсанаар та өөр зүйлд цагаа зарцуулж болох юм.


#3. Шийдвэрийг хурдан гаргаж сур.

Та ямарваа нэгэн зүйлийг одоо эхлэх үү, цагийн дараа эхлэх үү, эсвэл маргааш эхлэх үү гэж өөрөө өөртэйгөө ярилцаж шийдвэрийг гаргаж чадахгүй эргэлзэж болно.


#4. Хязгаар тогтоож, түүнийгээ дагаж сур.

Та өдрийн турш цахим сүлжээнд маш их цагийг өнгрөөж, салж чадахгүй, эсвэл гар утасны тоглоомонд цагаа үрж байна уу?

Хэрэв та үүнийг даван туулж, өөрийгөө хязгаарлаж чадахгүй байвал хязгаар тогтоодог маш олон төрлийн аппликейшнүүд байгаа тул тэдгээрийн тусламжийг ашигла.


#5. Илүү их завсарлага ав.

Та ямар ч завсарлаггүй олон цагаар ажиллах нь ажилдаа төвлөрөхөд илүү хэцүү байдаг. Тэгэхээр 30 минутын ажилд та 45 минут эсвэл түүнээс ихийг зарцуулж магадгүй юм.

Судалгаанаас үзэхэд хамгийн төгс зохицол бол «ажил-завсарлага» буюу 52/17 минут гэсэн үг юм. Энэхүү тоо таны ажлаас хамааран өөрчлөгдөж болно.


#6. Гомдлыг үйлдэл болго.

Гомдолд цаг хугацааг үрэх нь хэтэрхий хайран юм. Гомдолсоноор та өөрийгөө илүү сайнаар мэдэрч, ямар нэгэн үйл явцыг өөрчлөж чадахгүй. Тиймээс гомдолхын оронд ямар нэгэн үйлдэл хий. Жишээлбэл та түгжрээнд хамаг цагаа үрж байна уу? Тэгвэл та дотроо өөртөө дүгнэлт хийж, маргааш өглөө ажилд явахдаа арай эрт яваад үз.


#7. Садаа болж буй зүйлсийг унтраа.

Саад болдог аливаа зүйлсд та ердөө хэдхэн секунд зарцуулж байна гэж бодож байна уу? Тэгвэл судалгаанаас үзэхэд та сатаарсны дараагаар хийж байсан зүйлдээ буцаж төвлөрөхдөө ойролцоогоор 23 минут зарцуулдаг байна.

Тиймээс шуудан, мессенжер зэрэг нь таныг төвлөрсөн ажлаас сатааруулж, хэрэггүй зүйлд цаг үрэх болно.


#8. Харилцаа холбоогоо нэмэгдүүл.

Хэрэв та гэрээсээ ажлаа хийдэггүй бөгөөд өглөө бүр ажилд явахдаа цаг үрдэг бол та дугуйгаар ажилдаа явсанаар дасгал хөдөлгөөн хийх гэж цаг зарцуулах хэрэггүй болох юм. Хэрэв та түгжрэлд орсон бол цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд аудио хөгжим сонсох боломжтой.


#9. Үр дүнгүй хурал цуглааныг боломжоороо алгас.

Дундаж ажилтан хурал цуглаанд өөрийн цагийн гуравны нэгийг зарцуулдаг бөгөөд энэ нь ямар ч үр бүтээлгүй өнгөрдөг юм. Хэрэв та өдөрт 9 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг бол та дунджаар 3 цагийг хурал цуглаанд зарцуулдаг гэсэн үг. Тэгэхээр долоо хоногт нийтдээ 15 цагийг хуралд өнгөрөөдөг байна.


#10. Алдагдлаа багасга.

Жишээлбэл та 10 цагийг шинэ зар сурталчилгааны стратегид зориулсан бөгөөд дундаас дээш орлого харахгүй байна гэж бодье. Тэгэхээр та шинэ стратегирүү шилжих хэрэгтэй гэсэн үг. Гэтэл та олон цагийг уг стратегид зарцуулсан учир үргэжлүүлэн цагийг үрэхийг хүсдэг. Тиймээс шинийг эхлэхээс бүү ай.


#11. Бусдад үүрэг хувиарлах.

Зарим мэргэжилтнүүд бусдад үүрэг даалгавар өгөхөөс татгалзаж, чадваргүй, мэдэхгүй хүнд зааж сургаж цаг алдаж байхын оронд өөрөө хийсэн нь дээр гэж боддог.

Энэ үнэн байж болох хэдий ч энэ бол түр хугацааны стратеги юм. Хэн нэгнийг тогтмол хийгддэг даалгаварт бэлдэх нь дахин энэхүү даалгаварыг хийх хэрэгцээнээс ангижруулах хөрөнгө оруулалт юм.


#12. Аливаа зүйлийг нэг удаагаар хий.

Аливаа зүйлийг олон удаа хийх нь таны ажилд садаа болдог. Тиймээс хийж буй зүйлдээ төвлөрч, нэг удаа ажлыг хийж гүйцэтгэх нь таны цагийг гайхалтай хэмнэх юм.