2017 оны 4 дүгээр сард нуруундаа хүнд мэс засал хийлгэсэн Тайгер Вүүдс энэ жил их спортдоо эргэн ирээд байгаа билээ. Тэрээр энэ жил оролцсон эхний тэмцээнүүддээ тийм ч сайн амжилт үзүүлээгүй ч дараа дараагийн тэмцээнүүдэд формондоо орон багагүй амжилт үзүүлсэн. Улмаар ирэх 9 дүгээр сард болох Райдер Кап тэмцээнд оролцох тамирчдын нэгээр сонгогдсон.

Тэгвэл 42 настай Америк голфчин маань энэ жил илүү олон хөгжөөн дэмжигчидтэй болсон бөгөөд хүмүүс түүнийг халуун дотноор угтан авсанд тун сэтгэл өндөр байгаа гэдгээ хэлжээ.

Тэрээр “Хүмүүс намайг үнэхээр сайн дэмжиж байгаа. Мэдээж миний карьер дуусахад тийм ч олон жил үлдээгүй. Би одоо 22 настай тамирчин биш шүү дээ. Тиймээс тэмцээн бүр дээр хамаг хүчээ дайчилж, сайн тоглохыг хичээж байгаа. Өмнөх жилүүдээс илүү олон хөгжөөн дэмжигчидтэй болсон нь илт мэдэгдэж байгаа” гэж хэлжээ.


Эх сурвалж: SPS