БАНГКОК. /TASS/. Тайланд улсын Ардчилсан намын дарга Абхисит Ветчачив парламентын сонгуулийн дүнтэй холбоотойгоор огцрохоо мэдэгдэв. Энэ тухайгаа тэрбээр ням гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.

"Намаа амжилтад хүргэж чадаагүйдээ би хүлцэл өчиж байна” гэж тэрбээр мэдэгджээ. Зарим мэдээллээр, саналын хуудсын 92 хувийг тоолсон байдлаар, Ардчилсан намаас нэр дэвшигчид парламентад ердөө 35 суудал авсан байна.

Тайланд улсад 2014 онд цэргийн эргэлт болсноос хойш парламентын сонгуулийг анх удаа ням гарагт явуулсан билээ. Энэ удаагийн сонгуульд намын нэрсийн жагсаалтаас 2800 гаруй хүн нэр дэвшсэн бол 44 намын 68 нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдсөн байна. Тайландад 51.4 сая хүн санал өгөх эрхтэй байна. Тус улс 69 сая хүн амтай юм.


Эх сурвалж: Монцамэ агентлаг