Өнөөдөр Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар “Хүүхэд Хөгжлийн Төв”-ийг хийх гэж байна.

“Тусламж хаана хэрэгтэй байна, Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих Сан тэнд байна” гэсэн уриатайгаар тус сан нь 2004 онд Монгол улсад байгуулагдаж нийслэлийн 9 дүүрэг, төв аймгийн 5 сумын зорилтот бүлгийн нийт 3498 өрхийн 10831 хүүхдэд туслажээ. Энэ хугацаанд  түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан өнөөдөр өөрийн шинэ байртай болж хүүхэд залууст чиглэсэн үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой болж байна. 

Нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Тайваний Хүүхэд Гэр Бүлийг Дэмжих сангийн төв салбараас ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал болон бусад холбогдох албан тушаалын нийт 7 хүн Тайвань орноос зорин ирж байгаа аж. Мөн ХНХЯамны харъяа, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар, ЭХЭМҮТөв, нийслэлийн ШЭНТөв зэрэг бусад байгууллагуудын төлөөллүүд оролцох аж.

Тайваний сайхан сэтгэлт энгийн иргэдийн хандивласан мөнгийг тэд сар бүрийн хүүхдийн халамжийн мөнгө, их дээд сургуулийн тэтгэлэг, ЭЕШ-д бэлтгэх сургалт, авъяаслаг хүүхэд багачуудын авъяасыг дэмжих хөтөлбөр, хүүхдийг шим тэжээлээр хангах зэрэг олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гэр бүл эцэг эхэд үүсдэг санхүүгийн ачаалалыг бага ч гэсэн бууруулах зорилготой юм.

Тухайлбал 2010 оос тус санд хамрагдсан, 8 настайгаасаа уран гимнастикаар хичээллэж улсын болон олон улсын хэмжээний тэмцээнүүдэд амьжилттай оролцдог авъяаслаг охин Энхдалайг онцлон Тайваний ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулсан байна.