(CNN) Урлагийнханд тоглолтын үеэр өмссөн хувцсанд нь аливаа асуудал гарахыг үгүйсгэхгүй. 

Харин залуу реппер Карди Бигээс энэ асуудал нэг л холдож өгөхгүй байх шиг. Өнгөрсөн жил Лос Анжелас хотноо хийсэн тоглолтын үеэр өмссөн даашинз нь түүнийг ихээхэн асуудалд оруулсан. Гэвч түүний Боннаро дахь тоглолтын үеэр өмссөн жампсүйт урагдсан ч халуухан тоглолтыг нь зогсоож чадаагүй юм. Тэрээр усны халаадтай тайзнаа эргэн гарч ирэн “Хамтдаа илүү халуухнаар үргэлжлүүлцгээе!” гэжээ. 

Тоглолтын үеэр түүний өмссөн халаад тайлагдаж хагас нүцгэн болсон ч тэр хэвээрээ тоглолтоо үргэлжлүүлсэн байна.

Тус тоглолт нь 26 настай дуучин Карди Бигийн хөхний хагалгаанд орсны дараа хийсэн эхний тоглолт байлаа. Тэрээр гоо сайхны хагалгаанд орсны улмаас хөл нь хавдан хэд хэдэн тоглолт хойшлуулсан. Энэ талаараа твттер хуудаснаа “Би мөнгөнд дуртай болохоор тоглолтоо цуцлахыг хүсдэггүй. Сая сая доллар алдаж байна л гэсэн үг. Гэхдээ эрүүл мэнд илүү чухал учир тоглолтоо хойшлуулахаас өөр аргагүй нь” хэмээн жиргэжээ.