Таканоива А.Баасандорж энэ сарын 5-ны өдөр өөрийн дэвжээний залуу бөхийг зодсон нь шуугиан дагуулаад байгаа билээ. 

Тэрбээр Чиганоура дэвжээний залуу бөхийг юмаа мартсан шалтгаанаар 4-5 удаа нүүрэн тус газарт нь цохисон байдаг. Эл явдал Японы сүмо бөхийн холбооноос сүмо бөхийн дундах бие махбодийн хүчирхийллийг таслах зогсоох аянтай давхардсан нь асуудлыг бүр ч хурцатгаж орхисон юм.

Японы сүмо бөхийн холбооноосзүгээс эхний ээлжинд түүнийг өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, цаашид хэрхэн шийтгэл оноох талаар ярилцаж байсан билээ.

Тэгвэл энэхүү хэргээс болж Таканоива А.Баасандорж өнөөдөр албан ёсоор зодог тайлах болсон тухайгаа дуулгажээ. Эл хэрэг явдалд тэрбээр сүмо бөхийн холбооноос уучлал хүсээд дэвжээний багш Таканохана аваргадаа дэвжээгээ орхих болсон тухайгаа дуулгажээ.