Өчигдөр Тахилтын чиглэлийн замд нийтийн тээврийн автобус шатлаа.  

Гал гарах үед жолоочоос өөр хүн байгаагүй бөгөөд өглөө 07 цагийн үед Тахилтын эцсээс зорчигчдоо авахаар явж байжээ.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар автобусны хойд хэсгээс гэнэт гал авалцсан гэнэ.  Галын шалтгааныг урьдчилсан байдлаар цахилгаанаас болсон хэмээн таамаг гарчээ. Автобус шатсан гэсэн дуудлага 06,50 цагийн үед Онцгой байдлын газарт ирж, 7 цаг 10 минутад галыг унтраасан байна.  

Уг автобус Тэнүүн Огоо компанийн автобус байсныг албаныхан дурьдлаа.