Хятад улсад гахайн африк тахал дэгдсэнтэй холбоотойгоор 8000 гаруй гахайг устгажээ.

Хятадын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньян хотод гахайн африк тахал гарсан тохиолдол өнгөрсөн 8 дугаар сарын 1-нд бүртгэгдсэн бөгөөд одоогоор тус газарт гахайн тоо толгойг устгах, халдваргүйжүүлэлт, ариутгалын ажил явагдаж байгаа аж.

Гахайн африк тахал нь вирусын гаралтай тун аюултай халдварт өвчнүүдийн нэг юм. Энэ өвчин нь хүнд халдахгүй хэдий ч эмчилгээ хийх болон вакцинаар урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг учир хөдөө аж ахуйн салбарт ихээхэн хохирол учруулдаг.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг