"Монгол Модель" агентлагийн загвар өмсөгч, "Mongolia”s Next Top Model" шоуны оролцогч Ч.Чамин-Эрдэнэ нас бараад хоёр сар орчмын хугацаа өнгөрөөд байна.

Уг хэрэг дээр цагдаагийн газрын дүгнэлт хэдийн гарсан бөгөөд амиа хорлолт гэж дүгнэсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээж Чимгээ иргэн Э.Цэрэнтэй уулзаж facebook хуудсаар шууд лайв хийлээ. Энэ үеэр охины ээж энэ бүхний цаана ямар нэгэн үл мөр байгаа, амиа хорлолт биш гэдгийг онцлон хэлсэн. Мөн тэрбээр хэрэг нээгдэхээс эхлээд цагдаагийнхан хангалттай ажиллаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна "Mongolia”s Next Top Model" шоуны эрхийг авсан "Боловсрол" телевизийн хамт олон аминчлан гуйсаар байхад охиных нь хэсгийг хасч нэвтрүүлгээ цацсанд, мөн хар тамхи татсан гэж гүтгэн, зөвшөөрөлгүйгээр задлан шинжилгээ хийсэнд шүүх шинжилгээний албанд тэрбээр гомдолтой яваа ажээ. Уг хэрэг дээр өмгөөлөгч авсан ч утас нь холбогдохгүй сураг тасраад байгаа учраас өөр өмгөөлөгч авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.