Боловсрол телевизээс зохион байгуулж буй "Mongolia's Next Top Model" нэвтрүүлгийн шилдэг оролцогчдын нэг, модель Ч.Чамин-Эрдэнэ  зуурдаар нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдөр гарсан.

Моделийн нас барсан шалтгааны талаарх янз бүрийн худал ташаа мэдээлэл цахим орчинд тархаад буй юм. Үүнтэй холбоотойгоор Монголын эмэгтэйчүүдийн холбооноос өнөөдөр тус асуудлаар тодорхой мэдээлэл өгөхийг шаардаж ЦЕГ, Улсын ерөнхий прокур зэрэг хууль хяналтын байгууллагуудад албан бичиг хүргүүлж буйгаа тус холбооны дарга Б.Оюунгэрэл мэдэгдлээ.