“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн №02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 200 төгрөг буюу нийт 204.7 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн компанийн байранд мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна.