“Талх Чихэр” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс  хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах шийдвэр гаргажээ.
Тодруулбал 2017 оны цэвэр ашгийн дүнгээс нэгж хувьцаанд 170.00 төгрөгийн ногдол ашгийг хуваарилах юм байна.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг бүртгэлийн өдрийг  ирэх дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөр тогтоожээ. Хувьцааны ногдол ашгийг ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бэлнээр компанийнхаа байранд олгохоор болсон байна.