Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан мэдээгээр хүмүүс нийт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний гуравны нэг хэсэг буюу 1 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй бүтээгдэхүүн хүнс үйлдвэрлэх ба хэрэглэх явцад хаягддаг байна. 

Хүнсний хаягдал нь хураалт, үйлдвэрлэл, түгээлтийн гэсэн үйлдвэрлэлийн дамжлагуудад дийлэнх хэсэг нь хорогддог бол жижиглэн худалдаа ба хүнсний хэрэглээний үед ч их хэмжээгээр хаягддаг. Европ, Хойд Америкийн орнуудад нэг хүнд ногдох хүнсний хаягдлын хэмжээ жилд 95-115 кг байхад Африк, зүүн өмнөд Азийн орнуудад жилд 6-11 кг байна.

Энэхүү ажлын хүрээнд хөтлөн явуулдаг /www.thinkeatsave.org/ цахим хуудаснаас дараах зөвлөмжийг гаргажээ.

Ухаалгаар хүнсээ цуглуул. Хоол, хүнсээ төлөвлөж жагсаалт гарга. Энэ нь хэт их хоол хүнс авахаас зайлсхийж, таныг худалдан авахыг уриалсан зар сурталчилгаанд автуулдаггүй давуу талтай.

Хэлбэр, хэмжээ, өнгө нь өөрчлөлттэйн улмаас их хэмжээний ногоо, жимснүүд хаягддаг. Зөгийн тоос хүртээлтгүйн улмаас эдгээр жимс, ногоонуудын хэлбэр өөрчлөгддөг байна. Иймээс хэлбэрээ бага зэрэг алдсан ногоог ч худалдан аваарай.

Хугацаа дуусдаг гэдгийг бүү мартааарай. “Best-before” буюу тухайн өдрөөс өмнө ашиглавал сайн гэсэн утгатайг бид тухайн өдрөөс хойш ашиглаж болохгүй гэж ойлгох нь ташаа юм. Энэхүү заасан хугацаанд бүтээгдэхүүний чанар хамгийн сайн байдаг. Харин энэ хугацаанаас хойш ихэнх хүнсний бүтээгдэхүүнийг тодорхой хугацаанд ашиглах боломжтой гэдгийг илтгэдэг. Харин “use by” гэсэн хугацаа нь тухайн хүнсний бүтээгдэхүүнийг заасан хугацаанд хэрэглэх ба хэрэглэхгүй бол хөлдөөж болох эсэхийг нь шалгах хэрэгтэй.

Хөргөгчөө хаягдалгүй байлгах. www.lovefoodhatewaste.com цахим хуудсанд хоол хүнсийг хаягдалгүйгээр ашиглах аргууд, хоолны жорууд байдаг байна.

Бусад хэрэгжүүлэх арга хэмжээ: хоол хүнсийг хөлдөөх; хоол хүнсийг зааврын дагуу хадгалах; зоогийн газруудад бага хэмжээгээр таваглахыг хүсэх; гэрт, зоогийн газруудад аль алинд нь хоолны үлдэгдэлгүй хооллох.

Жижиглэн худалдаачид, зоогийн газруудад:


• Жижиглэн худалдаачид хог хаягдлын аудит хийж хаягдал их гарч байгаа хэсгүүдэд шинжилгээ хийн хаягдлаа бууруулахын тулд нийлүүлэгчидтэйгээ тохиролцох чухал. Мөн хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүнүүдээ хямдралтайгаар худалдаалах, хаяг шошгыг стандартын дагуу болгож хоол хүнсээ хандивлах боломжтой.
• Зоогийн газар, уушийн газар, зочид буудлууд хоолны цэсний сонголтыг цөөлөх, уян хатан сонголтыг бий болгох гэжээ.