Өөрийн төрсөн ах дүүдээ ипотекийн зээлэнд хамрагдсан байраа бэлэглэх эсэх дээр эргэлзээ байдаг. Тэгвэл зээлэнд хамрагдсан байрыг бусдад бэлэглэж болох зохицуулалт бий. Гэхдээ бэлэглэгч тал нь зээлийн гэрээг дуусгавар болгож, бэлэг хүлээн авагч тал шинэ гэрээг үлдэгдэл дүн дээр байгуулах ёстой юм. 

Хэрвээ найман хувийн зээлтэй байж байгаад насбарсан тохиолдолд гэрчилгээний нэрийг солихдоо эхлээд энэ талаар зээл авсан банкиндаа мэдэгдэх журамтай. Банкнаас МИК, ОССК, ХХК-д хүсэлт ирүүлж шийдвэрлүүлнэ. Ингэснээр уг хүсэлтийг судалж, зөвшөөрөх шийдвэрийг үндэслэн тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт оруулдаг. Улмаар зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт хийнэ.

Эх сурвалж: Монголын ипотекийн корпораци