Тээврийн цагдаагийн албанаас “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хяналт шалгалттай холбоотойгоор дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.7 дах хэсэгт зааснаар гэрэлтүүлүүрийг суурин газарт суурьлуулж, ашиглахыг хориглох бөгөөд гэрэлтүүлүүр суурьлуулсан тээврийн хэрэгсэлтэй суурин газарт хөдөлгөөнд оролцох тохиолдолд гэрэлтүүлүүрийг хаалтаар хааж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.41-т зааснаар Жолооч тээврийн хэрэгслийн холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлээгүй, эсхүл тээврийн хэрэгслийн гадна гэрэлтүүлэх хэрэгсэл хэрэглэх журам зөрчсөн бол хүнийг 20 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.