Агаарын хөлгөөр зорчиход гар тээшиндээ авч явахыг хориглодог эд зүйлсийг хүргэж байна. 

Эдгээрт:

-Бүх төрлийн галт зэвсэг /гар буу, ангийн буу, үрлэн сумтай буу болон галт зэвсгийн бүрэлдэхүүн хэсэг/

-Чавх, арбалет, амьтдыг өвтгөлгүй няцаах хэрэгсэл гэх мэт зүйлс

-Нум сум болон сумны зэв гэх мэт зүйлс

-Сэлэм, илд, жад, кинжал, хутга, чичлүүр, ангийн балиус

-Сэлэмт хутга болон ахуйн хэрэглээний хутга

-Уралдаан эхлүүлэгч гар буу дууриалгасан галт зэвсэг, гэрэлт дохионы гар болон хий буу гэх мэт

-Бүх тарлийн сүх болон цавчуур, мөсний сүх, мөс бутлагч

-Бүх төрлийн тэшүүр

-Төмрөөр эсхүл хатуу материалаар хийсэн зэвсэг болгож ашиглаж болох ахуйн хэрэглээний зүйлс

-Бритва болон сахлын тонгорог, хутга

-Мэс заслын хутга

-Төрөл бүрийн хайч

-Цана, явган хүний аяллын таяг

-Шидэгч од

-Дарханы багаж хэрэгслүүд, өрөм, бүх төрлийн хөрөө гэх мэт

-Алх, бахь, эрэг чангалах түлхүүр, боолтын түлхүүр буюу халив, царил

-Бэйсболын цохиур, биллиардны цохиур мод, хоккейн цохиур

-Бороохой, шийдэм

-Крикетын цохиур

-Загасны уурга

-Завьны сэлүүр

-Бие хамгаалах урлагийн хэрэгслүүд /хурууны өмсгөл, кубатон, мончоок гэх мэт/

-Шүршдэг будаг болон тэсэрч дэлбэрэх шатамхай бодис

-Байлдааны сум, хийн сум, ангийн бялт

-Протехникийн зүйлс, дохионы болон гэрэлтүүлэгч пуужин, дохионы сум, утаат сум, бенгалын гал

-Шатамхай шингэн /бензин, дизел, асаагуурын шингэн, спирт, хий болон хийн сав бутан, пропан, ацетилен/

-Бүх төрлийн гранат

-Тротил, динамит, топ, амманол

-Төрөл бүрийн чүдэнз

-Цахилгаан тэслүүр болон гал дамжуулагч утас

-Хүчил болон шүлт, цэнэглэдэг шингэнтэй зай

-Гал унтраагч, нулимс асгаруулагч болон амьсгал боогдуулагч бодисууд

-Халдварт буюу биологийн аюултай материал болох халдвартай цус, бактери, вирус, хүнцэлийн ангидрид

-Бусад бүх төрлийн хүчтэй үйлчлэх, хордуулах бодисууд, никотин

-Бүх төрлийн шатамхай шингэн орно.

Эх сурвалж: CHINGGIS KHAAN International Airport