Хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтоо авахыг хүссэн иргэдийн материалыг ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл татварын хэлтэс дээр хүлээн авахыг Татварын ерөнхий газраас мэдээлжээ. 

Иймээс хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх иргэд цаг хугацаандаа шаардагдах бичиг баримтаа бүрдүүлэн өгөхийг татварын хэлтсээс мэдээлж байна.

Банкны зээлээр болон өөрийн хөрөнгөөр хувьдаа орон сууц худалдан авсан иргэд 30 хүртэл сая төгрөгийн 10 хувийн орлогын чөлөөлөлтийг эдлэх эрхтэй. Мөн өөрийн болон үрчлэн авсан хүүхэд мэргэжлийн сургуульд сурдаг бол сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг жил болгон эдэлдэг.


 Бүрдүүлэх материал:

Орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх анхны жилд дараах материалыг бүрдүүлнэ.

✔Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр
✔Татварын цахим системээс хэвлэсэн тайлан, мэдээ тус бүр 2%
✔Хүсэлт
✔Иргэний үнэмлэх, хуулбар
✔Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбар
✔ҮХЭХ өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбар  
✔Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, хуулбар, Орон сууц худалдан авахад төлсөн төлбөрийн баримт /И-баримтаас хэвлэсэн/
✔Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, Орон сууцны захиалгын гэрээ        
✔Орон сууц худалдан авах, барихад зарцуулсан орлогын эх үүсвэр нотолсон баримт
✔Хөрөнгийн үнэлгээний тайлан
✔Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийн албан татвар төлсөн баримт
✔Ажил олгогчоос олгосон цалингийн тооцооллын хүснэгт