Томуу, томуу төст өвчний дэгдэлт он гарснаас хойш буюу нэгдүгээр сарын 3-наас эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор энэ 7 хоногт нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 53.2 хувиар хэтэрсэн байна. 

Цаашид сар шинийн баярын үеэр ханиад, томууны дэгдэлт илүү нэмэгдэн байдал хүндэрч, хөл хорио тогтоох хэмжээнд хүрч болзошгүй байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт хэрэглэж, чанартай хоол хүнс хэрэглэх шаардлагатай байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдэгдсэн.

Мөн нөхцөл байдалтай холбоотойгоор өчигдрөөс эхлэн ирэх 3 дугаар сарын 16-ныг хүртэл эмнэлэгт болон гэртээ хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчид 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг Засгийн газар гаргасан.

Тэгвэл Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ДЭМБ хамтран томуугаас уламжлалт аргаар сэргийлэх дараах зөвлөмжийг гаргажээ.