Монголбанкнаас 41 мянга гаруй иргэний зээлийн мэдээллийн түүхийг зээлийн лавлагаанд тусгахгүй байх нэг удаагийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Тиймээс өөрийнхөө мэдээллийг шалгаж, нягтлахыг хүсвэл Монголбанк руу биш харин тухайн арилжааны банкныхаа төв дээр очих юм байна. Зээлийн түүхийн лавлагаагаа авахдаа өөрийн бичиг баримттайгаа очиж зээлийн мэдээллийн сангийн мэргэжилтэнд нь хандаж асууж лавлаарай.